ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль нь анх Гэгээрлийн сайдын 2000 оны 4-р сарын 21-ний 9 тоот тушаалаар байгуулагдсан. Сургуулийн удирдах зөвлөлөөр хэлэлцэн бүрэлдэхүүн сургууль болон ажиллахаар шийдвэрлэж, БСШУ-ны сайдын 2010 оны 4-р сарын 30-ны өдрийн 212 тоот тушаалаар ХИС-ийн Дархан салбар сургууль болсон. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу статус өөрчлөгдөж, БСШУС-ын сайдын 2018 оны 12-р сарын 10-ны өдрийн А/778 тоот тушаалаар ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль нь 24 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хөтөлбөрөөр 2016 оноос эхлэн элсэлт авч тасралтгүй таван удаагын төгсөлт хийж хөдөлмөрийн зах зээлд төгсөгчдөө бэлтгэн нийлүүлсэн туршлагатай хамт олон юм.
“Бизнесийн удирдлага” бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, “Монгол улсын боловсролын тухай багц хууль”-ийн хүрээнд зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан 2016 оноос хойш 3 удаа шинэчлэн боловсруулсан.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

ХИС-ийн “Бүтээлч оюуныг нийгмийн хөгжилд зориулах оюунлаг манлайлагч бэлтгэнэ” гэсэн зорилгод нийцүүлэн сургуулийн бизнесийн удирдлагын хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэн мэргэжлийн хандлага, бүтээлч сэтгэлгээ, бусдыг манлайлах, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр, мэдээлэл харилцаа технологийн ур чадвар, мэдлэг чадвартай, мэргэжлээрээ өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй, бизнесийн салбарт хамаарч байгаа мэргэжилтэнд шаардагдах мэдлэг боловсрол, ур чадвар болон ХИС-ийн төгсөгчийн нийтлэг чадамжийг эзэмшсэн менежер бэлтгэнэ.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ

Мэргэжлийн мэдлэг, чадвар

  1. Менежмент, эдийн засаг, санхүү, маркетинг, мэдээллийн технологи, тоон анализ зэрэг чиглэлээр өргөн хүрээний мэдлэгтэй байх.
  2. Олон улсын болон үндэсний бизнесийн орчны онцлог, зах зээл, эдийн засгийн бодлого, эрх зүйн зохицуулалтыг ойлгох.
  3. Дата удирдлага, дижитал менежмент, ухаалаг систем зэрэг технологийн хөгжлийг бизнесийн орчинд ашиглах мэдлэгтэй байх.
  4. Санхүүгийн дүн шинжилгээ, төсөв төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үнэлгээ хийх мэдлэгтэй байх.
  5. Бизнесийн судалгаа, мэдээлэл боловсруулах, тоон болон чанарын аргуудаар асуудлыг шийдвэрлэх чадвартай байх.
  6. Стратегийн сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадвартай байх.
  7. Бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай удирдах, нөөцийн хуваарилалт, чанарын удирдлагын арга зүйг хэрэгжүүлэх.
  8. Олон улсын болон дотоодын бизнесийн харилцаанд үр дүнтэй оролцох, хэлэлцээр хийх, харилцааны өндөр чадвартай байх.
  9. Манлайллын ур чадвар эзэмшиж, баг бүрдүүлэх, удирдах, байгууллагын стратеги төлөвлөх чадвартай байх.
  10. Бизнесийн орчинд шинэ технологи, инновацийг нэвтрүүлж, дижитал шилжилтэд бэлтгэгдсэн байх.
  11. Глобал эдийн засгийн өөрчлөлт, олон улсын худалдаа, соёлын ялгаатай байдалд дасан зохицох чадвартай байх.
  12. Насан туршдаа суралцах, өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадвар эзэмших эрмэлзэлтэй байх.
  13. Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх.
  14. Байгууллагын болон нийгмийн сайн сайхны төлөө санаачилгатай ажиллах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаанд оролцох.

АЖЛЫН ИРЭЭДҮЙ

Дижитал болон мэдээллийн технологи: Үндэсний болон олон улсын хэмжээнд өгөгдлийн шинжээч, хиймэл оюун ухааны мэргэжилтэн, программ хангамжийн хөгжүүлэгч, цахим худалдааны менежер зэрэг технологиудын дагуу шинэ ажлын байр бий болох боломжтой.

Тогтвортой бизнесийн удирдлага: Ногоон бизнес, эрчим хүчний үр ашиг, байгаль орчны асуудалтай холбогдсон ажлын байр нэмэгдэх хандлагатай байна. Байгаль орчинд ээлтэй стратегиудыг удирдах мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдэнэ.

Глобал бизнесийн удирдлага: Олон улсын бизнес, санхүүгийн удирдлагын чиглэлд мэргэжилтнүүд эрэлттэй байх бөгөөд энэ нь Монголын зах зээлд олон улсын удирдлагын туршлага оруулах боломжийг олгоно.

Жижиг, дунд бизнесийн хөгжил: Монголын жижиг, дунд бизнесүүдийн менежмент, маркетинг, стратегийн удирдлагын чиглэлээр шинэ мэргэжилтнүүдийн хэрэгцээ нэмэгдэж байна. Энэ нь гарааны бизнесийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ загваруудыг боловсруулах мэргэжилтнүүдийг шаарддаг.