ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль нь анх Гэгээрлийн сайдын 2000 оны 4-р сарын 21-ний 9 тоот тушаалаар байгуулагдсан. Сургуулийн удирдах зөвлөлөөр хэлэлцэн бүрэлдэхүүн сургууль болон ажиллахаар шийдвэрлэж, БСШУ-ны сайдын 2010 оны 4-р сарын 30-ны өдрийн 212 тоот тушаалаар ХИС-ийн Дархан салбар сургууль болсон. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу статус өөрчлөгдөж, БСШУС-ын сайдын 2018 оны 12-р сарын 10-ны өдрийн А/778 тоот тушаалаар ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль нь 24 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хөтөлбөрөөр 2016 оноос эхлэн элсэлт авч тасралтгүй таван удаагын төгсөлт хийж хөдөлмөрийн зах зээлд төгсөгчдөө бэлтгэн нийлүүлсэн туршлагатай хамт олон юм.
“Нягтлан бодох бүртгэл” бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, “Монгол улсын боловсролын тухай багц хууль”-ийн хүрээнд зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан 2016 оноос хойш 3 удаа шинэчлэн боловсруулсан.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Хүмүүнлэгийн Их Сургуулийн “Бүтээлч оюуныг нийгмийн хөгжилд зориулах оюунлаг манлайлагч бэлтгэнэ” гэсэн эрхэм зорилгод нийцүүлэн, нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь мэргэжлийн ёс зүй, аналитик сэтгэлгээ, бүтээлч хандлага, бусдыг манлайлах чадвар, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах мэдлэг, мэдээлэл, харилцаа, технологийн ур чадвартай, мэргэжлээрээ тасралтгүй өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй, бизнесийн болон санхүүгийн салбарт шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшсэн, ХИС-ийн төгсөгчийн нийтлэг чадамжийг хангасан чадварлаг нягтлан бодогчдыг бэлтгэнэ.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:

Мэргэжлийн мэдлэг, чадвар

  1. Санхүү, удирдлагын болон өртөг тооцооллын бүртгэлийн онол, арга зүйг эзэмшиж, практикт хэрэглэх.
  2. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартуудыг ойлгож, хэрэгжүүлэх.
  3. Санхүүгийн болон удирдлагын тайлан боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх.
  4. Татвар, санхүү, аудит, эрх зүйн зохицуулалтын орчныг ойлгож, бодлого, журмыг дагаж мөрдөх.
  5. Санхүүгийн болон бизнесийн орчны мэдээллийг цуглуулах, боловсруулж, үнэлгээ хийх.
  6. Мэдээллийн технологи, санхүүгийн программ хангамжийг бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах.
  7. Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
  8. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ёс зүйг сахин хамгаалж, хариуцлагатай ажиллах.
  9. Байгууллагын санхүүгийн ил тод байдлыг хангах, нийгмийн хариуцлагыг ойлгож хэрэгжүүлэх.
  10. Харилцааны өндөр ур чадвар эзэмшиж, багийн ажиллагаанд манлайлан оролцох.
  11. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр судалгаа хийх, асуудлыг олон талаас нь шинжлэх.
  12. Тогтвортой хөгжил, инновацийн зарчмуудыг санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт хэрэгжүүлэх.
  13. Насан туршийн боловсролыг эрхэмлэж, мэргэжлээрээ тасралтгүй хөгжих.
  14. Олон улсын болон үндэсний мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, хөгжлийн чиг хандлагыг дагаж шинэчлэгдэх.

АЖЛЫН ИРЭЭДҮЙ

  • Нягтлан бодох бүртгэлийн эрэлт өндөр хэвээр – Олон улсын болон дотоодын зах зээлд тогтвортой хэрэгцээтэй.
  • Технологийн чиглэлээр мэргэших шаардлага – AI, өгөгдлийн шинжилгээтэй хослуулах ур чадвар чухал.
  • Гадаадын ажлын байрны боломж – ACCA, CPA зэрэг сертификаттай мэргэжилтнүүд олон улсад өрсөлдөх чадвартай.
  • Хувийн зөвлөх үйлчилгээ – ЖДБ-үүдэд санхүүгийн зөвлөх, аудит хийх боломж нэмэгдэнэ.
  • Тогтвортой санхүү, ESG хөгжих – Байгальд ээлтэй санхүүгийн тайлагналын чиглэл өсөн нэмэгдэнэ.