ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль нь анх Гэгээрлийн сайдын 2000 оны 4-р сарын 21-ний 9 тоот тушаалаар байгуулагдсан. Сургуулийн удирдах зөвлөлөөр хэлэлцэн бүрэлдэхүүн сургууль болон ажиллахаар шийдвэрлэж, БСШУ-ны сайдын 2010 оны 4-р сарын 30-ны өдрийн 212 тоот тушаалаар ХИС-ийн Дархан салбар сургууль болсон. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу статус өөрчлөгдөж, БСШУС-ын сайдын 2018 оны 12-р сарын 10-ны өдрийн А/778 тоот тушаалаар ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль нь 24 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хөтөлбөрөөр 2016 оноос эхлэн элсэлт авч тасралтгүй таван удаагын төгсөлт хийж хөдөлмөрийн зах зээлд төгсөгчдөө бэлтгэн нийлүүлсэн туршлагатай хамт олон юм.
“Санхүү, банк” бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, “Монгол улсын боловсролын тухай багц хууль”-ийн хүрээнд зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан 2016 оноос хойш 3 удаа шинэчлэн боловсруулсан.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Хүмүүнлэгийн Их Сургуулийн “Бүтээлч оюуныг нийгмийн хөгжилд зориулах оюунлаг манлайлагч бэлтгэнэ” гэсэн эрхэм зорилгод нийцүүлэн, санхүү, банкны хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөр нь санхүүгийн шинжилгээ, хөрөнгө оруулалтын үнэлгээ, эрсдэлийн удирдлага, олон улсын санхүүгийн стандартын мэдлэгтэй, мэргэжлийн ёс зүй, аналитик сэтгэлгээ, бүтээлч хандлага, манлайллын чадвар бүхий, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах санхүүгийн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Мөн бизнесийн болон санхүүгийн салбарт шаардагдах практик ур чадвар эзэмшсэн, мэргэжлээрээ тасралтгүй өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй, ХИС-ийн төгсөгчийн нийтлэг чадамжийг хангасан чадварлаг санхүүч, банкны ажилтнуудыг хөгжүүлэхийг зорьж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:
Мэргэжлийн мэдлэг, чадвар
- Санхүү, банкны онол, арга зүйг эзэмшиж, практикт хэрэглэх.
- Олон улсын болон үндэсний санхүүгийн зохицуулалт, стандартуудыг ойлгож, хэрэгжүүлэх.
- Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үнэлгээ, эрсдэлийн удирдлага хийх чадвартай байх.
- Татвар, банкны зохицуулалтын орчныг ойлгож, хууль, бодлого, журмыг дагаж мөрдөх.
- Санхүүгийн зах зээлийн мэдээлэл, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг цуглуулах, үнэлэх.
- Мэдээллийн технологи, санхүүгийн программ хангамжийг ашиглан тооцоолол, дүн шинжилгээ хийх.
- Санхүүгийн шийдвэр гаргах, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, санхүүгийн менежмент хийх.
- Санхүүгийн мэргэжлийн ёс зүйг сахин хамгаалж, хариуцлагатай ажиллах.
- Байгууллагын санхүүгийн ил тод байдлыг хангах, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх.
- Харилцааны өндөр ур чадвартай байж, багийн ажиллагаанд манлайлан оролцох.
- Санхүү, банкны чиглэлээр судалгаа хийх, эдийн засгийн үзүүлэлтүүдийг олон талаас нь шинжлэх.
- Тогтвортой хөгжил, инновацийн зарчмуудыг санхүү, банкны салбарт хэрэгжүүлэх.
АЖЛЫН ИРЭЭДҮЙ
- Финтек, блокчейн, дата аналитик чиглэлээр ажлын байр нэмэгдэнэ.
- Санхүүгийн зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын менежмент эрэлттэй хэвээр байна.
- Автоматжуулалт, AI, санхүүгийн дижитал платформ-ын өсөлт шинэ мэргэжилтнүүдийг шаардана.