ХДС-ийн Сургуулийн өмнөх боловсролын тэнхимийн багш Ж.Цэцгээ “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, удирдах ажилтны манлайллын судалгаа” сэдвээр Боловсрол судлалын доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа.

ХДС-ийн Сургуулийн өмнөх боловсролын тэнхимийн багш Ж.Цэцгээ “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, удирдах ажилтны манлайллын судалгаа” сэдвээр Боловсрол судлалын доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа. Багшдаа халуун баяр хүргээд эрдмийн их ажилд нь өндөр амжилт хүсье.

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль сургалтын хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлж байна.

🔹Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх комиссын шийдвэрээр “БАГШ, ГАДААД ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ /АНГЛИ/” бакалаврын хөтөлбөрөө 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлүүлж, гэрчилгээгээ гардан авлаа. 🔹Сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг ханган сургуулийнхаа хөгжлийн төлөө хамтран ажиллаж буй нийт хамт олондоо талархал илэрхийлж, ажлын өндөр амжилтыг хүсье.  […]

ДАРХАН-УУЛ АЙМАГ: ЕБС-ИЙН 10,11-Р АНГИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН “IELTS-100” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЛАА.

“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар ЕБС-ийн 10,11 дүгээр ангийн сурагчдад зориулсан IELTS-100 хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн талаарх танилцуулгыг өнөөдөр /2025.01.13/ Аймгийн Засаг дарга Б.Азжаргал ЕБС-ийн сурагчдад хийлээ. Эхний ээлжид ЕБС-ийн 10,11-р ангийн 100 хүүхдийг хамруулна. Сургалтын бүртгэл 1-р сарын 13, 14,15-ны […]

Э.Өлзийжаргал Төрийн дээд шагнал  “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар шагнагдлаа

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харьяа ХДС-ийн Хөтөлбөрийн хорооны дарга, санхүү менежментийн багш Э.Өлзийжаргал Төрийн дээд шагнал  “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар шагнагдлаа. Багшдаа халуун баяр хүргэхийн сацуу цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг нийт багш, суралцагчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.