Мэдээлэл шинэчлэгдэж байна…
- ЭЕШ-д 680-800 оноо авсан бол 50%, 500-679 оноо авсан бол 20%;
- Урлаг, Спортын зэрэгтэй бол 10%
- Нэг өрхийн хоёр хүүхэд элсэн суралцвал 10%;
- Дархан “Хүмүүнлэг” ахлах сургуулиас элсэн суралцвал 50%
- 3 улирал дараалан 3.5-4.0 голчтой суралцвал 20%-50% тэтгэлэг
№ | Нэр | Хавсралт |
---|---|---|
1 | Сургуулийн дүрэм | татах |
2 | Эрдмийн зөвлөлийн дүрэм | татах |
3 | ТУЗ-н дүрэм | татах |
4 | Багшийн ёс зүйн дүрэм | татах |
5 | Багшийн цагийн ачааллын журам | татах |
6 | Хяналт шалгалтын журам | татах |
7 | Хөдөлмөрийн дотоод журам | татах |
8 | Оюутны зөвлөлийн дүрэм | татах |
9 | Оюутан төгсгөх журам | татах |
10 | Оюутны мэдлэг чадвар үнэлэх журам | татах |
11 | Оюутны ёс зүйн дүрэм | татах |
12 | Оюутны дотуур байрны журам | татах |
13 | Номын сангийн журам | татах |
14 | Компьютерийн лабораторийн дотоод журам | татах |
15 | Биеийн тамирын зааланд мөрдөх журам | татах |
- Гадаад болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй суралцагч шилжин ирэх хүсэлтээ салбар сургуулийн захиралд хандан өргөдөл гаргах эрхтэй.
- Салбар сургуулийн захирал боломжтой эсэхийг судлуулахаар холбогдох сургалтын алба, мэргэжлийн тэнхимд хүргүүлнэ. Холбогдох сургалтын албаны ажилтан хянаж, тухайн тэнхим багц цагийг тооцож үзээд шаардлагатай бол мэргэжлийн баг түвшин тогтоох шалгалт авч саналаа хүргүүлнэ.
- Хариуцсан сургалтын албаны ажилтан болон мэргэжлийн тэнхимийн саналыг харгалзан үзэж, ХИС-ийн захирал шилжүүлэн суралцуулах тушаал гаргаснаар суралцах эрх үүснэ.
- Оройн ангид магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд суралцаж байгаа бол шилжин суралцаж болно.
- Орой, эчнээ хэлбэрийн сургалтаас өдрийн сургалтад шилжүүлэн суралцуулахгүй.
- Бусад сургууль
- Салбар сургуулийн захирал
- Мэргэжлийн тэнхим
- Сургалтын албаны ажилтан
- БСШУСЯ-ны бүртгэл мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл тохирч байх
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх
- Дотоодын их, дээд сургуульд суралцаж байсан оюутан байх
- Гадаадын их сургууль нь тухайн улсынхаа хууль тогтоомжийн дагуу дээд боловсролын байгууллагын буюу хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн, хэрэв тийм тогтолцоо байхгүй бол зөвхөн төрийн өмчийн сургууль байх
- ХИС–тай хамтын ажиллагаатай болон оюутан солилцох, багц цаг хүлээн зөвшөөрөх гэрээ байгуулсан гадаад, дотоодын их дээд сургуульд суралцаж байсан оюутан байх
- Элсэн орсон мэргэжлээр 1-ээс доошгүй жил тасралтгүй суралцсан, суралцсан хугацаандаа жилд бакалаврын түвшний суралцагч 24–өөс доошгүй багц цаг цуглуулсан байх
- Элсэн суралцаж буй мэргэжлийн дагуу шилжин суралцах хүсэлтээ бичгээр гаргасан байх
- Түвшин тогтоох шалгалтын дүн 67%-иас дээш байх
- Оюутны дэлгэрэнгүй анкет бөглөх /ХИС-ийн сургалтын албанаас авах/
- Цээж зураг -2ш /3*4 хэмжээтэй, сүүлийн 6 сарын/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Холбогдох тэнхимийн санал
- Анх элссэн сургуулийн томилолт
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Өмнөх их дээд сургуульд элссэн болон гарсан тушаалын хуулбар
- Өмнө суралцаж байсан сургуулиас шилжүүлэн суралцахыг зөвшөөрсөн захирлын албан бичиг, тодорхойлолт
- Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт /Албан бланк дээр хэвлэн тухайн сургуулийн сургалтын албаны тамга тэмдэгтэй, холбогдох албан тушаалтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулсан байх/
- Гадаадын их дээд сургуулиас шилжиж ирж буй тохиолдолд албан ёсны дүнгийн хуудас болон тодорхойлолтыг ХИС-ийн сургалтын албаны хаягруу шууд илгээсэн байх
- Гадаадын их, дээд сургуулиас шилжин ирж байгаа бол дүнгийн тодорхойлолтыг үнэн зөв орчуулж баталгаажуулсан байх
Мэдээлэл шинэчлэгдэж байна…
- ХИС-ийн захиргаатай хамтран ажиллаж, ХИС-ийн нийт оюутны эрх ашиг, хүсэл эрмэлзлийг илэрхийлэн хамгаалж, тэдний төлөө ажиллана.
- Үндсэн зорилго нь оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалж, тэдний сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэн “Оюутны эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл санааг хэрэгжүүлэх явдал юм.
- Үйл ажиллагаандаа шударга ёс, тэгш эрхийг эрхэмлэн, оюутнуудын эв нэгдлийг хангах зарчмыг баримтална.
- Оюутны хөдөлгөөний эв нэгдлийг бүрдүүлэн хөгжүүлэх, хамтран ажиллах, өөрсдийн эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэн баталгаажуулна.
- Сургуулийн захиргаанаас гарч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд оюутнуудыг татан оролцуулж зохих мэдээллээр хангана.
- Оюутнуудын сонирхлын клубуудыг дэмжин хамтран ажиллана.
- Сургуулийн оюутнуудын ашиг сонирхлыг нэгдмэл байр сууриас илэрхийлнэ.
- Боловсролын системийг боловсронгуй болгох, чанар үр ашгийг дээшлүүлэхийн төлөө ажиллана.
- Үйл ажиллагааныхаа дагуу улс эх орон, өөрийн нийгэмд ач тустай нөлөө үзүүлэхийг ямагт хичээн ажиллана.
- Эрдэм шинжилгээ, сургалт судалгаа /Оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, сургалтын онол, практик уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн дадал чадвар эзэмшүүлэх, хувийн зохион байгуулалт, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний бүтээл бичих арга, барилд суралцуулах зорилготой онол, практик, танин мэдэхүйн тэмцээн, олимпиад зэрэг ажлууд багтана./
- Урлаг, гоо зүй /Оюутнуудын урлаг, гоо зүйн мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлэх, урлагийн авьяастай оюутныг дэмжих үйл ажиллагаанууд багтана./
- Бүтээлч үйл ажиллагааг дэмжих /Оюутны холбоо, клубууд болон анги хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, тухайн жилд идвэхтэй ажилласан, амжилт гаргасан гишүүн, оюутан болон клубыг шагнаж урамшуулах, зохион байгуулсан үйл ажиллагааг тайлагнах, үнэлэлт дүгнэлт өгөх үйл ажиллагаа багтана./
- Сайн үйлсийн аян /Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настан, өнчин хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аян багтана./
- Сургууль сурталчлах /Салбар сургууль, тэнхим, клубууд мэргэжил сурталчилах, ХИС-ийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах үйл ажиллагаа багтана./
- Оюутны эрүүл мэнд /Оюутнуудын бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэгсэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа багтана./
- Оюутны санал хүсэл, гомдлыг хүлээн авах /Оюутанд тулгарч буй асуудлыг өргөдөл хэлбэрээр хүлээн авч холбогдох хүмүүстэй зуучлах, асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх
Хүмүүнлэгийн дээд сургуулийн Оюутны байгууллага нь оюутанд чиглэсэн үйл ажиллагаагаараа:
- 2011 онд Дархан-Уул аймгийн Оюутны холбооны “Оюутанд ээлтэй байгууллага” өргөмжлөл
- 2013 онд Дархан-уул аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хорооноос “Хэрэглэгчдийн найдвартай түнш ” өргөмжлөл
- 2012 он 2015 онд Дархан-уул амйгийн ИДМС-н Урлагийн их наадмын Монгол бүжгийн төрөлд 2-р байр
- 2012 он Дархан-уул аймгийн ИДМС-н Урлагийн их наадмын Шүлгийн төрөлд 2-р байр
- 2013 онд Дархан-уул аймгийн ИДМС-н Урлагийн их наадмын Шүлгийн төрөлд
- 2013 онд Дарханы Оюутны холбооны “Шилдэг оюутны зөвлөл” өргөмжлөл
- 2015онд Дарханы оюутны холбооны “Оюутанд ээлтэй сургууль”
- 2015 онд Дарханы Хөдөлмөрийн хэлтэсээс зохион байгуулсан Дэвжээ тэмцээн 2-р байр
- 2015 онд зохион байгуулсан Дарханы оюутны 11 дэх удаагийн ЛИГ-т амжилттай оролцон 3-р байр эзэлсэн
- 2015 онд Дархан-уул амйгийн ИДМС-н Урлагийн их наадмын 3-р байр
- 2015 онд Дархан-уул аймггийн ЗДТГазраас зарласан “Ном” хөтөлбөр аяны 3-р байр
- 2016 онд Дархан-уул аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хорооноос “Хэрэглэгчдийн найдвартай түнш” өргөмжлөл
- 2017 онд Дархан-Уул аймгийн ИДМС-н Урлагийн их наадмын “Тэргүүн байр”
- 2017 онд Дархан-Уул аймгийн Оюутны холбооны “Оюутанд ээлтэй байгууллага” хошой өргөмжлөл
- 2018-2019 оны хичээлийн жилд ИДМС-н консерциумаас зохион байгуулдаг Оюутны “Урлагын их наадам”-д багийн үнэлгээгээр 2-р байрт шалгарч, Монгол бүжиг, Цэнгээнт бүжиг, Гоцлол хөгжим, Чөлөөт бүжиг төрлүүдэд тус бүр Алтан медаль хүртсэн.
- 2019 онд ИДМС-н консерциумаас зохион байгуулдаг “Оюутны Спортын их наадам”-д 3-р байрт орж, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, хөнгөн атлетик багийн дүнгээр мөнгөн медаль, хөл бөмбөг хүрэл медаль, шатар, теннис хүрэл медаль, бөхийн төрөлд тусгай байр тус тус эзэлсэн.
- 2019 онд Дарханы оюутны ЛИГ –с эмэгтэй баг тамирчид 3-р байр
- 2019 он – Дарханы Оюутны Спортын Х их наадамд Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг тамирчид АЛТАН медаль,Эрэгтэй баг тамирчид ХҮРЭЛ медаль, Ширээний теннис-хүрэл медаль, Гар бөмбөг/эмэгтэй/-хүрэл медаль багийн дүнгээр 3-Р БАЙР-ын эзэд боллоо
Суралцагчдын төсөл, судалгааны ажилд оролцох, оюутан солилцоонд хамрагдах, тэдний идэвхи санаачлага
Хүмүүнлэгийн дээд сургууль нь 2012 оны хичээлийн жилд АНУ-ын Кумберландын Их сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Хэл шинжлэлийн Их сургуулиудтай 2+2 кредит шилжүүлэн суралцах оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж Кумберландын Их сургуулийн хоёр оюутан суралцаж төгссөн.
2+2 хөтөлбөрийн хүрээнд Санхүү менежментын 3-р курсийн оюутан С. Отгонбилэг ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Холбооны Их Сургуульд Санхүү менежментын чиглэлээр тус улсын Засгийн Газрын 100 хувийн тэтгэлэгээр суралцаж байна.
2013 оноос Гадаадын орнуудын оюутнууд суралцах болсон. Үүнд 2013 онд ОХУ- ын Буриад улсаас 1, Солонгос улсаас 1 оюутан суралцаж байсан бол 2014 оноос хойш энэ тоо өссөн. Турк улсын 11 оюутан суралцаж байна.
- 2012 онд Солонгос хэлний орчуулагч мэргэжлийн 1-р курсийн оюутан Б. Батсүх Иркутскийн Хэл шинжлэлийн Их сургуульд оюутан солилцоогоор 20 хоног хэлний бэлтгэлд суралцсан .
- 2013 онд Англи хэлний багшийн мэргэжлийн 1-р курсийн оюутан Г. Гантөгс нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн 100 хувийн тэтгэлгээр сурах болзлыг хангаж ОХУ–ын Екатеринбург хотын “Ельцины нэрэмжит Уралын Политехникийн Их Сургууль”-д суралцаж байна.
- 2013 оны 12 сарын 07-14-ний өдрүүдэд ХИС-ийн Дархан салбар сургуулийн захирал Н. Сувдаа, Мэдээлэл харилцаа менежментийн тэнхимийн эрхлэгч Д.Батжаргал, солонгос хэлний багш П. Энхжаргал, хятад хэлний багш Э. Болортуяа, санхүү менежментийн багш О. Мөнхбаяр нарын багш нар БНХАУ-ын Харбин хотын Харбины багшийн их сургуульд 7 хоногийн ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр 2 сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, оюутан, багш солилцоо, багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулж, багш нарын судалгааны ажлыг дэмжих, харилцан ажлын туршлага солилцох зэрэг тал дээр хамтран ажиллах гэрээнд ХИС Дархан салбар сургуулийн захирал Н. Сувдаа, Харбины багшийн их сургуулийн захирал Шү Шиао Фэн нар гарын үсэг зурлаа. Гэрээ хэлэлцээр хэрэгжснээр:
- Хятад хэлний багш Э.Болортуяа БНХАУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгээр докторантурт сурч байна.
- Хятад хэлний Орчуулагчийн 4-р курсийн оюутан Д. Мөнхтулга БНХАУ-ын засгийн газрын 100%-ийн тэтгэлэгээр сурч төгссөн.
- 2014 оны 8-р сарын 29- с эхлэн тус сургуульд магистрантурт, хөнгөлттэй тэтгэлгээр Хятад хэлний Орчуулагчийн 4-р курсийн оюутан Т.Цэцэгээ, Б.Энхтуул нар суралцах боллоо.
- 2014 -2015 онд Хятад хэлний 2-р курсийн оюутан О. Батдэлгэрэх, О.Отгон-Эрдэнэ нар БНХАУ-ын Шандуны Их сургуульд Күнзийн институтийн 100%-ийн тэтгэлэгээр 1 жил суралцсан.
- 2012 оноос хойш Америкийн “ 4А” хөтөлбөрийн хүрээнд нийт 5 оюутан 3 сарын хугацаатайгаар АНУ- д хэлний бэлтгэлд хангасан.
- 2010 оноос хойш хэрэгжүүлсэн “Лингво мост” төслийн хүрээнд ОХУ-н Петропавлавк, Наушки хотуудын ерөнхий боловсролын сургуульд оюутан сурагч солилцоогоор нийт 8 багш, 28 оюутан багшлах дадлагын ажил хийсэн.
Хөтөлбөр, төсөлд хамрагдсан бакалавр, магистр оюутны судалгаа
Хүснэгт 7.2.1
№ | Оюутны нэрс | Мэргэжил | Хэзээ | Хөтөлбөр төслийн нэр | Хугацаа | Санхүүжилт | Үр дүн |
1 | С. Оюунбилэг | Санхүү менежмент | 2013 | 2+2 хөтөлбөр / бакалавр / | 4 жил | ОХУ- ын ЗГ- ын тэтгэлэг | 4 дахь жилдээ сурч байна. |
2 | Г. Гантөгс | Англи хэлний багш | 2013 | 2+2 хөтөлбөр/ бакалавр / | 4 жил | ОХУ- ын ЗГ- ын тэтгэлэг | 4 дахь жилдээ сурч байна. |
3 | Э.Болортуяа |
| 2014 | Доктор |
| БНХАУ-ын ЗГ-н 100%-тэтгэлэг | 3 дахь жилдээ сурч байна. |
ХИС-н харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн оюутан солилцооны судалгаа
Хүснэгт 7.2.2
№ | Оюутны нэрс | Мэргэжил | Курс | Он | Улс | Сургуулийн нэр | Чиглэл | Хугацаа | Гэрээ | Гэрээ огноо | Тавигдах шаардлага |
1 | Б. Батсүх | Солонгос хэлний орчуулагч | 1 | 2012 | ОХУ | Эрхүү | Бакалавр | 20 хоног |
|
| Орос хэлний мэдлэгтэй байх |
2 | Д. Мөнхтулга | Хятад хэлний орчуулагч | 4 | 2014 | Хятад | Харбин | Магистр | 2 жил | + | 2013 он | 3,8- аас дээш үнэлгээний голчтой байх |
3 | Т. Цэцэгээ | Хятад хэлний орчуулагч | 4 | 2015 | Хятад | Харбин | Магистр | 2 жил | + | 2013 он | 3,8- аас дээш үнэлгээний голчтой байх |
4 | Б. Энхтуул | Хятад хэлний орчуулагч | 4 | 2015 | Хятад | Харбин | Магистр | 2 жил | + | 2013 он | 3,8- аас дээш үнэлгээний голчтой байх |
5 | Б.Номинтовч | Англи хэлний багш | 4 | 2012 | БНСУ | Сөүл | Магистр | 2,5 |
|
| Англи хэлний мэдлэгтэй байх |
ХИС-н харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль нь оюутан суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжуудыг нээлттэй байлгаж эрдэм шинжилгээний хурал болон бусад уралдаан тэмцээнүүдэд оролцоход тусгайлан бэлтгэх цаг гаргаж өгөх, багш нарын багаар туслалцуулах зэргээр ажил мэргэжлийн зөвөлгөө өгөх үйл ажиллагаануудыг тогтмол хийдэг.
Багш, оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд ХИС Дархан салбар сургуулийн 2 багш докторын хөтөлбөрт, 6 оюутан магистрын хөтөлбөрт БНХАУ-н Харбины Их сургуульд, оюутан солилцоогоор ОХУ-н Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан 1 оюутан хамрагдан 100%-н тэтгэлэгтэйгээр суралцаж байна.
Турк улсын Эмпати сургуультай гэрээ байгуулан ажиллаж байгаа ба хамтын ажиллагааны хүрээнд Турк улсын 15 оюутан, Япон улсын 2 оюутан, ОХУ-н 1 оюутан, БНХАУ-н 1 оюутан тус тус элсэн суралцаж байна. Үүнээс 4 оюутан амжилттай сурч төгсөн эх орондоо ажиллаж байгаа нь гадаадаас суралцаж буй оюутны тоо болон сургуулийн нэр хүндөсөн нэмэгдэж буйг илтгэж байна.
Мэдээлэл шинэчлэгдэж байна…
Төгсөгчдөд чиглэгдсэн сургалтууд: Сургуулийн захиргаа төгсөгчидтэйгөө байнга холбоотой байж, төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдалд дүгнэлт өгөх, сургуулийн хөгжлийн стратеги, төлөвлөлтөд тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс төгсөгчдийн холбоо байгуулан ажиллаж байна. Мөн төгсөгчдийн ажлын байрны судалгааг тогтмол гаргаж, амжилттай төгсөгчдөөс ажлын байрны мэдээллийг авч дараагийн төгсөгчдөд мэдээлдэг. Төгсөгчдийн судалгааг хавсралтаар оруулав. Төгсөгчдөд ажлын байранд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цогц сургалтын үүрэг ач холбогдлыг үнэлсэн төгсөгчдийн талархлыг сургуулийн захиргаанд ирүүлсээр байгаа нь төгсөгчдөд чиглэсэн үйл ажиллагааны томоохон ажил болсон гэж үзэж байна.
Бид төгсөгчдөд дараах үйлчилгээг үзүүлж байна.
МАНАЙ ТӨГСӨГЧИД САЛБАР БҮРТ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА…
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
“Тессо” ХХК-н нягтлан бодогч Сайн байцгаана уу? Миний бие ХИС-н харьяа Хүмүүнлэг Дээд сургуулийн төгсөгчийн хувьд өөрийгөө их азтай гэж боддог. Миний ололт амжилтууд сургуулийн минь багш нартай салшгүй холбоотой. Жишээ нь эрдэм шинжилгээний хурлуудад оролцож байсан минь цаашид судалгаа шинжилгээний ажил эрхлэхэд том түлхэц болсон юм. Энэ завшааныг ашиглан сургуулийнхаа нийт эрдэмтэн багш нар, үе үеийн төгсөгчид болон одоо сурч буй сурагч дүү нартаа томоос том амжилт хүсье. Хүндэтгэсэн: Ж.Дэнсмаа
| ||
![]() Монгол HD телевизийн “Өнөө өглөө” продакшны туслах продюссерОюутан насны минь хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжууд Хүмүүнлэгийн их сургуулиас эхлэлтэй. Нийт оюутан, сурагчиддаа хандаж хэлэхэд амьдралын алхам бүр чамд дүн тавьж байдаг. Тиймээс хичээгээрэй. Чиний дотор агуу том ертөнц, хүсэл мөрөөдлүүд бий. Гол нь өөрөө өөртөө итгэ, хэзээ ч битгий бууж өг, хичээж зүтгэ, оюун бодолдоо үргэлж сайн сайхан зүйлийг бодож яваарай. Амжилт хэзээ нэгэн цагт ирдэг юм шүү. Хамт суралцаж байсан ангийн найзууд, эрдэмтэн багш нар, оюутан, сурагч, нийт ажилчиддаа ажлын өндөр их амжилтыг хүсэн ерөөе. Хүмүүнлэгийн их сургууль бол амьдралын гараа. | ||
![]() “Инсада” ХХК-н менежерИрээдүйд миний амьдралд тохиох сайн сайхан бүхний эх ундарга нь ХИС-н харьяа Хүмүүнлэг Дээд сургууль минь билээ. Багшаа баярлуулж байснаа, багшдаа зэмлүүлснээ, хөгтэй хөөртэй явдлуудаа, сайн сайхан мөчүүдээ зүрх сэтгэлдээ ямагт санан дурсаж явна. Энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ ажил амьдралын гараанд эрдэмтэн багш нарын минь зааж сургасан мэдлэг оюун ухаан, хүч хөдөлмөр бүгд л амьдралд минь хэрэгжиж амжилттай сайн явахад минь тус болсоор байгаа билээ. Хожим нь бид зүг бүрээс цуглан, инээлдэн уулзаж, мартагдашгүй дурсамжаа ярина гэж бодох төдийд л зүрх сэтгэлд баяр гийх юм. Хүндэтгэсэн: Б.Удаахбаяр | ||
![]() “Хаан банк” теллер Хүн бүрт боловсрол ус агаар шиг хэрэгтэй учир бүгд л эрдэм номд хичээн суралцдаг. Сонирхол нь татагдаж буй салбарт хүч сорин ороход мэргэжилтнийг бэлтгэж чаддаг их дээд сургуульд суралцахыг эрхэмлэдгийн адил би ч мөн 2014 онд ХИС-н харьяа Хүмүүнлэг Дээд сургуульд Санхүү банкны ангид элсэн орсон юм. Эргээд бодоход их сургуульд болдог баяр наадам, зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, оюутан насны минь олон мартагдашгүй дурсамжийг бий болгожээ. Дөрвөн жилийн турш мэдлэг, чадвар бүхнээ чин сэтгэлээсээ зааж сургаж байсан бүх эрдэмтэн багш нартаа маш их талархаж байна. Хүндэтгэсэн: Б.Хишигсүрэн | ||
Хүндэтгэсэн: Б.Энхзул | ||
![]() “Инфосистемс” санхүүгийн програм хангамжийн компанийн бүртгэлийн менежерНомын цагаан өргөө нэг насны дурсамж болсон сургууль минь, ачит багш нар минь та нараасаа маш их зүйлийг сурч авсан үргэлжид талархаж явдаг шүү. Хүндлэгдэн алдарших мэргэжилтэн бүхэн үеийн үед Хүмүүнлэгийн Ухааны их сургуулиас минь төрөн гарах болтугай. Хүндэтгэсэн: Б. Цэцэгсайхан | ||
![]() Солонгос улсын “Seoul`s Women`s university” сургуульд суралцаж байна Би Хүмүүнлэгийн Их Сургуулийн Дархан салбар сургуульд 2013-2017 онд англи хэл багш, орчуулагчийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1-р курсээс маань манай ангийг Ч.Золзаяа багш даан авч зөвлөгч багшаар ажиллаж байсан бөгөөд манай анги их хөгжилтэй, нийтэч, сургуулийнхаа уралдаан тэмцээнүүдэд их амжилт үзүүлдэг шилдэг хамт олон байж билээ. Бидэнд хөгжилтэй, хөгтэй тохиолдлууд, мартагдахааргүй олон дурсамж үлдсэн. Энэ л сайхан хуудсууд хөвөрсөн оюутан насандаа багш нараасаа урам зориг авч, шагнуулж, урамшуулж ч явсан миний хувьд спортоор хичээллэж, хичээлдээ ч шамдсаны эцэст сургуулийнхаа намрын спартакиадад гар бөмбөгийн төрлөөр алтан медаль, өргөмжлөл, 2015 онд гар бөмбөгийн төрлөөр хүрэл медаль, сагсан бөмбөгийн тэмцээнд алтан медаль, АХБО-4 курсийн хамт олноос зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль, 2016 онд “Хүмүүнлэг оюутан” шилжин явах цомын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, өргөмжлөлөөр шагнагдаж байсан минь одоо ч сайхан санагддаг. Ажлын талбар, сүүлчийн хонх, намрын ажил, секц дугуйлан, үдэшлэг, хичээлийн байр энэ бүхнийг харуулсан зургийн цомгууд оюутан насны мартагдашгүй дурсамж юм. Эргээд бодоход бидний оюутан нас хичээсэн бүхэнд минь шагнал өгдөг, зүтгэсэн бүхэнд нь боломж өгдөг, алдсан бүхэнд минь ухаарал өгдөг ахин давтагдашгүй амьдралын их сургууль байжээ. Тиймээс сургуулийнхаа нийт багш нартаа үнэхээр их талархаж явдаг. Цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Шавь нь та бүхнээрээ, сургуулиараа үргэлж бахархаж, үргэлж үлгэр дуурайлал авч явдаг шүү. Сургуулийнхаа 20 жилийн ойн баяр дээр уулзацгаая. | ||
![]() Анх 2013 онд 1-р курст Англи хэл багш орчуулагчийн ангид орох жил Ч.Золзаяа багш маань дааж авч байсан. Оюутан байх хугацаанд А.Мөнхзул, З.Болорсувд, Мөнхцэцэг, Уранчимэг, Одончимэг, Б.Энхтуяа, Зина, Энхжаргал, Батмандах багш нар маань хичээл заадаг байлаа. 2013-2017 оны хичээлийн жилүүдэд авьяас, чадвар, сурлага хүмүүжил, нийгэмд чиглэсэн ажлуудаараа бусдыгаа манлайлан оролцдог оюутны нэг байсан гэж сургууль хамт олноосоо талархлын үгс сонсдог байсан минь одоо эргэн санахад сайхан байдаг. Сургуулиасаа зохион байгуулагддаг урлаг, спортын наадам, Дархан-Уул аймгийн “Оюутны урлагийн их наадам”, Дарханы оюутнуудын спортын их наадам, аймаг болон бүсийн уралдаан тэмцээнүүдэд удаа дараа амжилт гаргаж алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртэж байсан нь багш нарын минь ач гавьяа гэж боддог. Энэ бүхнийхээ төлөө Монголын Оюутны холбооны дээд шагнал болох “Манлайлагч Оюутан” медаль хүртэж байлаа. Оюутан насандаа маш их зүйлийг мэдэж, сурч, хүмүүжиж, өөрийгөө хөгжүүлж энэ хорвоод амьдрах амьдралынхаа эхлэлээ олж авсандаа баяртай байдаг. Оюутан насны дурсамж бол дахин давтагдашгүй аз жаргалтай үе билээ. Энэ л амьдралын минь хамгийн нандин мөч болох сургуульдаа өнгөрөөсөн он жилүүддээ сэтгэл дүүрэн явдаг. Сургуулийнхаа нийт багш нартаа болон хамт суралцаж байсан оюутан найзууддаа 20 жилийн ойн баярын мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Оюутан насандаа би хайртай. | ||
![]() Турк улсын Истанбул хотод Glogex consulting компаны “Coal Mongolia” олон улсын үзэсгэлэн чуулга уулзалт төслийн үзэсгэлэн хариуцсан менежер Энэ сургуульдаа анх 2012 онд сэтгүүлзүйн ангид элсэн орж билээ. Тэр үед Б.Норовсамбуу, Ө.Рагчаасүрэн багш нар мэргэжлийн хичээлүүдийг ордог байлаа. Тухайн үед би англи хэлийг сурах чин хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд 2-р семистрээсээ англи хэл багш, орчуулагчийн мэргэжлийг сонгосон юм. Олон эрдэмтэн багш нараар хичээл ном заалгаж байсан бөгөөд З.Болорсувд багш зөвлөх багшаар ажилласан. Манай анги сургуулийнхаа уралдаан тэмцээнүүдэд бие биенээ гэсэн сэтгэлтэй нэг хүн шиг нэгдэж чаддаг, багш нарынхаа хайр талархлыг хүртсэн анги байсан юм. Миний хувьд 2013 оноос эхлэн сургуулийнхаа оюутны зөвлөлийн даргын үүрэгт ажлыг авч байлаа. Оюутан байх хугацаандаа сургуулийнхаа бүхий л уралдаан тэмцээнүүдэд идэвх чармайлттай, амжилттай, бусдыгаа манлайлан оролцдог байсныг минь үнэлж “Монголын оюутны холбооны 70 жилийн ойн медаль”, Монголын оюутны холбооны дээд шагнал болох “Манлайлагч оюутан” медаль, Дарханы оюутны холбооны дээд шагнал “Хүндэт оюутан” медаль, Монгол Улсын Хүмүүнлэгийн Их сургуулийн “Тэргүүний оюутан” медаль зэрэг хүртэж байсан минь сургуулийн нийт багш нарын ач гавьяа гэж боддог. Оюутан нас гэдэг бол өөрийгөө нээж өөрийгөө хэн бэ гэдгийг таньж мэдсэн хамгийн үнэтэй дахин хэзээ ч олдохгүй цаг хугацаа юм. Манай сургуулийн давуу тал нь бүгд нэгдэж чаддаг, хамтдаа хүчтэй байж, багш нар нь оюутнуудтайгаа маш ойр дотно, бүх шинэ дэвшилтэт зүйлд тэмүүлдэг, шилдэг сургуулийн нэг юм. Н.Сувд захирал Дархандаа Хүмүүнлэгийн Их сургуулийн Дархан салбар сургуулийг нээж шинэ залуу багш нарыг дэмжин ажиллаж, жил бүр сургуульдаа ямар нэг шинэ зүйлийг хийж бүтээн, маш их зүйлийг хийж чадсан бахархмаар эмэгтэй билээ. Одоо суралцаж байгаа сургуулийнхаа оюутан, сурагч дүү нартаа хандаж хэлэхэд өөр юунд ч сатааралгүй оюутан байх хугацааныхаа бүхий л сайхан зүйлсийг мэдэрч, өөрийгөө дайчилж, хичээлдээ төвлөрч өөрийнхөө байгаагаас өдөр бүр дэвшиж байх хэрэгтэй гэж дүү нартаа хэлмээр байна. 20 жил гэдэг бол багагүй хугацаа. Энэ сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид ихэнх нь ажил мэргэжилтэй, сайхан амьдрах үндэс сууриа энэ л сургуулиас олж авцгаадаг. 20 жилийн хугацаанд бид хүч хөдөлмөрөөрөө олон зүйлийг хийж бүтээлцэж чадсан, оюун ухааны хөрөнгө оруулалтыг цаашдын он жилүүдэд улам хөгжүүлэн дээшлүүлж, амжилтаа үргэлжлүүлж явахыг сургуульдаа ерөөл болгон дэвшүүлж байна. Би сургуулийнхаа хаалгаар ороод би гэдэг үгийг мартдаг байсан Амьдралд хамтдаа тэмүүлсэн залуус бид нэг гэр бүл болсон Миний амжилт багш нарын минь амжилт Багш нарын минь амжилт бидний амжилт байсан юм. | ||
![]() MNC телевизийн сэтгүүлч Юуны өмнө Хүмүүнлэгийн Их Сургууль хэмээх эрхэм нэрээр овоглож, боловсролын салбарт манлайлан яваа элгэмсэг олон багш нар, нийгмийн бүхий л салбарт түүчээлэн яваа үе үеийн төгсөгчид та бүхэндээ өрнүүн сайхныг хүсэн ерөөе! Монголын сэтгүүл зүй 100 гаруй жилийн түүхтэй. Түүхэн хугацаанд болон боловсролын байгууллагын намтарт орон нутагт сэтгүүл зүйн тэнхим нээж боловсон хүчин бэлтгэж байсан нь 2015 оноос өмнө үгүй юм билээ. Тэгэхээр энэ түүхийг бүтээсэн бахархам эзэд бол “ОХУ-ын Буриад Улсын гавьяат багш, Кумберландын Их Сургуулийн хүндэт доктор, проффессор Надмидын Сувдаа захиралтай Хүмүүнлэгийн Их Сургуулийн Дархан салбарын хамт олон юм” гэдгийг энэ сургуулийн энгэрийн тэмдэг, эрдмийн гэрчилгээг өвөртлөн яваа сэтгүүлч хүний хувьд юун түрүүнд онцлон хэлэх учиртай. Та бүхэндээ баярлалаа, дахин баяр хүргэе! Есөн жилийн тэртээ 2011 оны 8 дугаар сарын 20 нд намрын нэг налгар ердийн л ажлын өдөр ажлаа хийж ээ суутал миний харилцуур хангинав. Би шүлэг бичдэг. Бас ч үгүй өөрийн гэсэн шүлгийн түүвэр хоёр ном хэвлүүлсэн өөртөө томхон, өрөөлд багахан оворт зохиолч, яруу найрагч хүн л дээ. Тиймээс Дарханыхаа зохиолчдын эвлэлд харъяалалтай нэгэн. Харин тухайн үед МЗЭ-ийн салбарын эрхлэгчээр МОНЦАМЭ агентлагийн болон МҮОНР-ийн Дархан дахь сурвалжлагч, сэтгүүлч, зохиолч, яруу найрагч МУСТА-н Бавганы Норовсамбуу ажиллаж байсан юм. Харилцуураа автал багш маань ихэд догдолсон “Хүмүүнлэгийн Их Сургуулийн Дархан салбар Сэтгүүл зүйн анги нээсэн. Орон нутагтаа сэтгүүлч бэлтгэх боломжтой боллоо. Би багшлахаар болсон. Чи сурах хэрэгтэй байна. Би чамайг захирал багшид бүртгүүлсэн. Гэрчилгээ зургаа авч очоод албан ёсоор бүртгүүлээрэй” гээд яриагаа өндөрлөв. Би маш их баярлаж билээ. Одоо бодоход 9 жилийн тэртээх тэр богинохон дуудлага миний хүсэл тэмүүлэл хувь тавиланд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм хүн, сэтгүүл зүйн эрдэмд түүчээлэх их хүн, номын багшийн минь дуудлага байсан юм. Ингэж л би энэ сургуулийн алтан босгоор 2011 онд МҮОНР-ийн орон нутаг дахь сурвалжлагч Б.Норовсамбуу багштай сэтгүүл зүйн ангид элсэн орж байлаа. Ер нь би өөрийгөө багаас жүжигчин, эсвэл сайн сэтгүүлч, зохиолч, урлаг соёлын хүн болох ёстой гэж бэлтгэдэг байв. За энэ яахав. Үүнтэй холбоотой дурсамж сөхөхөд 2011 оны 5 дугаар сард тужийн нарсанд мод тарьж буй ард иргэд аж ахуй нэгжүүдээс багш сурвалжлага авах ажилтай, харин зохиолчид бид тэдэнд шүлэг найраг уран бүтээлээсээ дээжлэхээр хамт явцгаасан юм. Үзэл бодол чөлөөтэй, үйл хэрэг цугтаа хүмүүс холын аянд хамт явах шиг сайхан юм хаа байх билээ. Тэр тусмаа яруу найрагч, зохиолч, сэтгүүлч хүмүүстэй ярилцаж явах үнэхээр сайхан. Бидний зам уран бүтээл, яруу найргийн их жигүүрээр урагшилдаг юм. Тийнхүү явахдаа л би өөрийгөө цаашид Монголын сэтгүүл зүйн салбарт авъяас мэдлэгээ сорих, их хүсэлтэй яваагаа хамт явсан нөхөддөө ярьж, хүрээнд очиж сурах сонирхолтой байгаа ч ар гэрийн амьдрал, ээжийн бие тааруу учир боломжгүй, Дархан хотод маань сэтгүүл зүйн анги нээгдээсэй хэмээн ярьж явсан юм. Харин тухайн үед Норовсамбуу багш маань ихэд соргогоор хүлээн авсныг хожим надад сайхан мэдээ дуулгахад нь би ойлгож билээ. Хожим гэдэг нь 2011.08.20 нд шүү дээ. Хүний бодол сэтгэлийн татах хүч гэдэг аугаа зүйл юм. Бодол биелдэгт би итгэдэг. Бас хорвоогоор дүүрэн сайн хүмүүс бий гэдэгт итгэдэг. Багштайгаа учирсан өдрөөс, эрдмийн их өргөөнд шавилан суух тэр мөчөөс хүмүүн зөв амьдралын замд хөл тавьдаг гэдэгт ч мөн адилхан итгэдэг. Чухамхүү тийм учраас л би өнөөдөр Монголын топ таван сургуулийн нэг ХИС-ийн Дархан салбарын Сэтгүүл зүйн ангийг амжилттай дүүргэж, Хүмүүнлэгийн хүндэт диплом, энгэрийн тэмдэгтэй, үзгэн зэвсэгтэй, үгэн сумтай, үнэний төлөө тэмцэх тэмүүлэлтэй Монголын сэтгүүлчдийн эгнээнд жагсаж явна. Энэ миний хувьд их том амжилт юм шүү! Энэ амжилтыг минь бүтээхэд Хүмүүнлэгийн Их Сургуулийн Дархан салбарын эрдэмтэн багш нар, элгэмсэг хамт олны минь хувь нэмэр яндашгүй их юм. Энэ сургуулиас л хүсэл мөрөөдөл минь жигүүрлэж хийж бүтээхийн их хүслэнд автаж эхэлсэнсэн. Дашрамд зориуд дурдахад ХИС-ын Дархан салбарын захирал, доктор профессор Н.Сувдаа захирал бага залуудаа сэтгүүлч болох хүсэлтэй байсан гэдэг. Сэтгүүлч болох багын хүслээ өнөөдөр сэтгүүлч болох мөрөөдөлтэй яваа Дархан хотын оюутан залуусд зориулж, орон нутагтаа сурах боломж олгож, сэтгүүл зүйн анги нээсэн шийдвэр нь миний амьдралд ийм их олз болсон хэрэг шүү дээ. Ингээд бодохоор хорвоод учир утгагүй юм гэж нэгээхэн ч үгүй ажээ. Ийм л Б.Норовсамбуу багш шиг, Н.Сувдаа багш шиг сайн сайхны үрийг амьдралд минь тарихаар заяагдсан олон эрдэмтэн багш нар, элгэмсэг нөхөд минь энэ сургуулиар овоглодог юм. Ер нь би “Уулзах ёстой хүмүүс уулзаж, Учрах ёстой хүмүүс учирдаг” гэдэг үг юутай үнэн үг вэ? гэж бодох болсон. Эрдмийн харгуйд ижилдсэн ангийнхан минь Д. Батбилэг, Б. Энхцэцэг, Н.Хонгорзул, С.Ганцэцэг, Б.Эрдэнэжаргал, Г.Заяа, Л.Баасанхүү, Г.Ууганбаатар, Н.Дарханбаатар, Э.Сувд-Эрдэнэ, Т.Мичиддулам мөн хэдийгээр хамт төгсөж чадаагүй ч анх сэтгүүл зүйн анги нээгдэхэд цугтаа элсэн суралцаж байсан О.Ууганцэцэг, Ө.Батзаяа, Н.Нэргүй, Н.Эрдэнэчимэг та бид ч гэсэн уулзах ёстой учир уулзаж, учрах ёстой учраас л учирсан байж таарна. Ангийн нөхөд минь, ачлалт багш нар минь, овог нэгт оюутан ахуйн нөхөд минь. Та бид хамтдаа дөрвөн намар, дөрвөн хавар, дөрвөн улирал, дурсамж дүүрэн дөрвөн жилийг өнгөрүүлжээ. Цаг хугацаа гэдэг аливаа энгийнийг алтнаас үнэтэй болгодог гайхамшигт хүчин зүйл. Цангинасан хонхтой, цайлган инээдтэй оюутны танхимд хөгжилдөн өнгөрүүлсэн мөчүүд минь миний амьдралын хамгийн сайхан дурсамжтай өдрүүд болон үлдэх нь дамжиггүй. Бид сургуулийнхаа, цаашлаад Дархан хотынхоо, дэлхийд Монголынхоо нэрийг дуурсган сайн сайхны манлайд явах болтугай гэсэн ерөөлийг энэхүү ойн баярт зориулсан дурсамждаа хэлхэн та бүхэндээ илгээе. Өглөө бүр эртлэн босч, өдөр бүр хүний сайнтай учруулдаг сургуулийнхаа зүг яаран алхахдаа би дуртайсан. Их найрагчийн өгүүлсэн “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно” гэдэг үгийг би ихэд дээдэлж явдаг юм. Хүмүүнлэгийн их сургууль хэмээх нэрээр овоглож, их үйл хэргээ бүтээж яваа та бүхэн минь үргэлж сэтгэлдээ галтай, зүтгэлдээ золтой явах болтугай. “Салан одохын нэгэн зам байвч, сайхан учралын түмэн зам бий” гэдэгт үл эргэлзнэм. Хүндэтгэн ёсолсон, Хүмүүнлэгийн Их Сургуулийн Дархан салбарын анхны сэтгүүл зүйн ангийг төгсөгчдийн нэг Мөнхтуяагийн Баяржаргал. | ||
![]() “Гранд Як” ХК Гүйцэтгэх захирал Сайн байцгаана уу? Би ХИС-н харьяа Хүмүүнлэг Дээд сургуулийн 2015 оны төгсөгч Алтантариа овогтой Хандсүрэн байна. Сайн хүлгийг шинжихдээ угшлаар нь, сайн хүнийг эрдэм номоор нь шинж гэдэг. Тэгвэл сайн сургуулийг төгсөгчдийнх нь чадвар, сургуулийн материаллаг баазаар нь шинж гэж хэлмээр. Сургууль дээрээ ирэхэд тохилог анги танхим, цайны газар, номын сан гээд л бүх зүйлүүд байгааг харахад сэтгэл хангалуун байдаг. Ээж ааваас маань төрүүлсэн биед энэ сургууль, эрдэмтэн багш нар маань хүмүүжил, төлөвшил, эрдэм мэдлэгийг шингээн өгч намайг дахин төрүүлсэн юм. Ангийнхан болон эрдэмтэн багш нартаа цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Хүндэтгэсэн: А.Хандсүрэн | ||
![]() Дорнод аймгийн Мобиком корпорацийн оператор Анх би 2014 онд ХИС-н харьяа Хүмүүнлэг дээд сургуульд Санхүү банкны ангид элсэн орж билээ. Их сургуулийн 4 жил гэдэг харвасан сум шиг хурдан юм. Их сургуульд сурч байсан бүхий л зүйлүүд маань надад сургамж, сургааль болон миний хэзээ ч мартахгүй хамгийн нандин үе минь байх болно. 4 жилийн туршид сайхан дурсамжийг бүтээлцэж, мэдэхгүй зүйлийг маань сургахын тулд зүрх сэтгэлээ зориулдаг бүх багш нартаа баярлаж явдагаа хэлмээр байна. Хүндэтгэсэн: Б.Хулан | ||
![]() ХӨСҮТ Статистик мэргэжилтэн Миний бие анх 2014 онд ХИС-н харьяа Хүмүүнлэг Дээд сургуульд Санхүү банкны ангид элсэн орсон юм. Өмнө нь АШУҮИС-ийн Бага эмчийн ангийг сурч төгссөн байлаа. Мэргэжил солих хугацаандаа олон салбарын онолын мэдлэгийг өөртөө хуримтлуулж авсан гэж боддог. ХИС-ийн багш нар ч энэ тал дээр хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг нь том давуу тал юм. Энэ хугацаанд ололт амжилт, уналт бүтэлгүйтэл цөөнгүй тохиолдож байсан. Тэр бүрт гарц гаргалгаа гаргаж дэмжиж өгдөг сургуулийнхаа захиргаа, анги удирдсан багш болон бусад багш нартаа туйлын их баярлалаа. Хүндэтгэсэн: Г. Гандолгор | ||
![]() Би Хүмүүнлэгийн их сургуулийн Дархан салбар сургуульд 2010 онд Ч.Золзаяа багштай англи хэл багш, орчуулагчийн ангид элсэн орж билээ. Тухайн үед манай анги 25 оюутантай, бүгдээрээ сурлага, спорт, авьяасаараа тэргүүлсэн шилдэг оюутнууд байсан юм. Оюутан насны мартагдашгүй сайхан дурсамж их байдаг. Манай ангийнхан сургуулийнхаа талархлын баярын өдрөөр өөрсдийнхөө гарын хоолоо хийж, ширээ засч, хоорондоо нээлттэй ярилцаж сууна. Тэгээд ангийн багш хаалган дээр оюутнууддаа зориулж сэтгэлийн үгээ шингээсэн ил захидал наачихсан, оюутнууд өөрсдийнхөө захидлыг авах гээд яарч байдаг сан. Заримдаа ангийн багшийнхаа гэрт нь очиж банштай цай чанаж уудаг байсан үе минь үнэхээр мартагдахгүй дурсамж юм. Оюутан байх хугацаандаа “Оны шилдэг оюутан”, сургуулиа төгсөхөд Дарханы оюутны холбооны дээд шагнал “Манлайлагч оюутан” медалиудаар шагнагдаж байсан. Ингээд бодоход энэ л сургуульд анх алхан орж, оюутан болж эрдэм мэдлэгийг, багш нараасаа олж авч, оюутнууд нь хүмүүжилтэй, ёс суртахуунтай, ажил хөдөлмөрт байнга суралцдаг байсан нь ажил, амьдрал дээр үргэлж хэрэгжин биелж, амьдрах ухаанд сургасан гэж боддог. Төрөлх сургууль минь эрдэм мэдлэгт шамдан суралцах ирээдүй болсон оюутан залуусаар цалгиж байх болтугай. Хүндэтгэсэн. Г.Гэрэлмаа. | ||
![]() Mongolian Christian Relief Association NGO-д англи, хятад хэлний багш “Оюуны хүчийг оюутан наснаасаа Соёл боловсролыг сургуулийн танхимаас” Хүмүүнлэгийн Их сургуульд би 2011 онд А. Мөнхзул багштай англи хэл багш, орчуулагчийн ангид элсэн орж байлаа. Манай анги 22 оюутантай, их эрч хүчтэй, цоглог, эв нэгдэлтэй сайн анги байсан. 2011-2013 онд суралцаж байх хугацаандаа аймгийнхаа Оюутны холбооноос зохион байгуулсан “Мэргэжлийн англи хэлний олимпиадад оролцож тусгай байр, сургуулийнхаа “Best trsanslator” тэмцээнд 3-р байр, 2012 онд ДУА-ийн Их дээд сургуулиудын “Англи шүлгийн уран уншлагын уралдаан”-д 2-р байр, Монголын оюутанд ээлтэй төвийн “Оны шилдэг оюутан” медалиудаар шагнагдсан юм. Энэ л сургуулийн багш нар минь амьдралын их замыг туулах хүч, урам зориг, итгэл хайрласан билээ. Иймээс эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч та нартаа төгсөгчид бид маш их талархаж байдаг. Та бүхэн минь оюутнуудыгаа зөв чиглүүлж, үнэтэй сургамж өгч, ажил амьдралын минь талбарт цаг үргэлж хөтлөн дагуулдаг шүү. Хойч үеэ бэлтгэх асар их хариуцлагатай сурган хүмүүжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье. Одоо би Mongolian Christian Relief Association NGO-д англи, хятад хэлний багш, орчуулагчаар ажиллахын зэрэгцээ Монголын Acts Institue-д суралцаж байна. Хүмүүнлэгийн Их сургуулийн Дархан салбар сургуулийнхаа үе үеийн төгсөгч, нийт багш, оюутан, сурагч, ажилчиддаа 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. Та бүхний минь оюуны мэлмий хурц, амьдралын зам нь дардан, ажлын амжилт нь үргэлж цэцэглэн байхыг хүсэн ерөөе. | ||
![]() “Хаан банк” эдийн засагч 2012 онд ХИС Дархан салбар сургуулийн Санхүү менежментийн ангид элсэн орж, хамгийн анхны хичээл Э.Өлзийжаргал багшийн “Удирдлагын шийдвэр гаргалт” гэсэн сэдэвтэй хичээл орж байсныг тод санаж байна. Багшийн ур чадвар заах арга барил зэрэг нь энэ сургуулийг эргэж буцалтгүй сонгох нэг шалтаан болж байсан юм. 2015 онд Санхүү удирдлагын бакалавр, Бизнесийн удирдлагын магистр гэсэн 2 боловсролын зэргийг нэгэн зэрэг авч байсан минь анги удирдсан О.Мөнхбаяр багшийн зааж сургасан бүхэн байсанд үргэлж талархаж явдагаа энэ сэтгэгдлээр дамжуулан илэрхийлж байгаадаа баяртай байна. Сургуулийнхаа нийт хамт олон багш нартаа ажлын амжилт хүсье. Хүндэтгэсэн: Х.Эрдэнэбат | ||
![]() Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн англи хэлний багш, “Оюуны мөнхийн хөрөнгө оруулагч” төрийн бус байгууллагын англи хэлний сургалтын багш Би 2004 онд “Эрдэм хөтлөгч гадаад хэлний дээд сургууль”-д англи хэл багш, орчуулагчийн ангид элсэн орж билээ. Тухайн үед манай анги 20 гаруй оюутантай байсан ангийн минь багш Ц.Наранбаатар байсан юм. Оюутан насны нандин дурсамж их бий. 2-р курстээ манай анги намрын ажилд явж өглөө эрч хүчтэй эртлэн босч, орой нар жаргах хүртэл ажиллаж, хамтдаа хоол хүнсээ хуваалцан идэж, шөнө төмснөөсөө ялгагдахааргүй хар царайтай болчихсон бие биенийгээ харж шоолж байсан үе минь үнэхээр их хөгжилтэй сайхан дурсамжуудын нэг юм. Намайг сурч байх үед англи хэлээр чөлөөтэй ярьдаг хүмүүс ховор байсан. Бид англи хэлний ярианы хичээл дээр англи хэлийг буруу дуудаж бие биенийхээ инээдийг хүргэдэг байсан ч багш нарынхаа ачаар бид бүгд англи хэлнийхээ чадвараар өндөр хэмжээнд төгсцгөөсөн. Манай ангийнхан сургуулийнхаа уралдаан тэмцээнүүдэд их идэвхтэй, амжилттай оролцдог байв. Оюутан байх хугацаандаа сургуулийнхаа “Florence” бүжгийн хамтлагт бүжиглэдэг байсан. Манай хамтлаг сургуулийнхаа болон тэмдэглэлт баяруудаар, оюутны урлагийн их наадамд оролцдог байлаа. 2-р курсээсээ эхлэн хичээлийнхээ зэрэгцээ төслийн ажил орчуулах, бизнесийн чиглэлээр орчуулга хийх, “VSO” олон улсын байгууллагатай хамтрах зэргээр ажиллаж байсан юм. Миний өөрийн хичээл зүтгэл чармайлт, хөдөлмөрийн үр дүнд англи хэлний төвшин хурдан сайжрахаас гадна ангийн багш болон олон бусад багш нарынхаа хүчинд өдий зэрэгтээ сайн явж байгаа нь эрхэм дээд багш нарын минь ач гавьяа гэж чин сэтгэлээсээ талархаж явдаг. Одоо би “Шинэ Монгол Технологийн дээд сургууль”-ийн англи хэлний багш, “Оюуны мөнхийн хөрөнгө оруулагч” төрийн бус байгууллагад хувиараа англи хэлний сургалт явуулан ажиллаж байна. Эрдмийг хөтлөгч гэгээлэг өргөөндөө эргээд нэг очихсон. Эрдэм мэдлэгийн уурхай болсон он оны төгсөгчид минь энэ л сургуулиараа бахархаж, нэрийг нь өндөрт өргөж яваарай. Сургуулийнхаа бүх багш, ажилтан, оюутнууддаа 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе. | ||
![]() “Монгол-Оюу” сургуулийн англи хэлний багш, магистр Би Хүмүүнлэгийн Их сургуулийн Дархан салбар сургуульд 2002 онд Баянзул багштай англи хэл багш, орчуулагчийн ангид элсэн орж билээ. Манай анги 28 оюутантай байсан бөгөөд олон эрдэмтэн багш нараар хичээл заалгаж байлаа. Би хөдөө орон нутгаас Дархан хотод ирсэн болохоор аав ээжийгээ санах гээд хүнд хэцүү үе тулгардаг байсан юм. Гэвч хичээлдээ шамдан суралцаж чөлөөт цаг заваараа сургуулийнхаа номын санд сууж хичээл номоо давтдаг оюутан байж билээ. Анх удаа намрын ногоо хураалтанд явж ажил хөдөлмөрт суралцаж, их зүйлийг ойлгож, оюутнууд бөөнөөрөө хоолоо нийлэн хийж, олон сайхан найзуудтай болж одоо ч хүртэл сайн найзууд хэвээрээ байна. Тухайн үед 4-р курстээ сургуулийнхаа өдрийн болон оройн ангид багшлах дадлагын үеээр хичээл зааж байсан нь надад их туршлага өгсөн гэж боддог. Би оюутан байх хугацаандаа сургуулийнхаа “Шилдэг оюутан”, Дарханы оюутны холбооны дээд шагнал “Хүндэт оюутан” медалиудаар шагнагдаж, эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан тэмцээн, англи хэлний олимпиадуудад байнга оролцож идэвх чармайлттай байхыг хичээдэг оюутан байлаа.Оюутан нас бол хүний амьдралд тохиох хамгийн сайхан үе бөгөөд амьдралын их аялалын зам гэж боддог. Биднийг суралцаж байхад үнэхээр шилдэг багш нар хичээл заадаг байлаа. Одоо ч би багш нар шигээ шилдэг багш болохыг хичээж л явна. Нийт багш нартаа маш их баярлаж, үргэлж та нараасаа суралцаж явдаг шүү. Одоо би Дархан-Уул аймгийн “Монгол-Оюу” сургуульд мэргэжлээрээ ажиллаж байна. Багш болсноосоо хойш “Багшийн алдар”, “Ахлах багш”, Аймгийнхаа “Жуух бичиг”-ээр шагнагдсан юм. Төрөлх сургуулийнхаа үе үеийн эрдэмтэн багш нар, оюутнууд, сурагчид, бүх ажилчиддаа сургуулийнхаа ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд амьдралд нь аз жаргал, ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Юу санасан есөн хүсэл нь биелэх болтугай. |
Бизнес удирдлага – IV курсын оюутан А.УЯНГА
Оюутан ахуй цагийн минь олон сайхан дурсамжтай, сургамжтай, бахархалтай мөч бүхэн төрөлх сургууль, эрдэмтэн багш нартай минь салшгүй холбоотой. Сургууль минь надад их ээлтэй, үр өгөөжөө хайрласан, номын цагаан буянг харамгүй хүртээсэн энэ амьдралын минь баяр бахархал мөн. Олон зүйлийг сурч, мэдэж, өөрийн гэсэн тодорхой байр суурийг эзэмшин, цаашид сайн сайхан амьдрах зам мөрийг минь тодоос тод зурж, зааж өгсөн төрөлх сургуулийнхаа нийт сурган хүмүүжүүлэгч багш нартаа баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Сургууль минь өдрөөс өдөрт, жилээс жилд өргөжин тэлж, хөгжил цэцэглэлтийн шат өөд тэмүүлэн оюунлаг иргэдийг бэлтгэн гаргахад чамгүй их амжилт гарган, нийгэм д нэр хүнд, амжилт дагуулж яваад нь төгсөгч би баярлаж, бахархаж, дурсаж явдаг юм
Бизнес удирдлага – IV курсын оюутан Ө. КУЛЛАШ
Сайн байцгаана уу? Би ХИС-н харьяа Хүмүүнлэг Дээд сургуулийн Бизнесийн Удирдлагын ангийн 2020 оны төгсөгч Өсөр овогтой Куллаш байна. Юуны түрүүнд сургуулийнхаа багш ажилчид болон оюутан дүү нартаа бүх зүйлд нь амжилт хүсье. Миний амьдралын зөв эхлэл энэ л сургуулиас минь эхлэлтэй гэж би бат хэлнээ. Олон олон оюутан залуусын ирээдүйн амжилтын үндсийг нь нээн илрүүлж өгдөг энэхүү сургуулийн минь эрдэмтэн багш нар маань үгээр хэлэхийн аргагүй тийм л мундаг ачтангууд байдаг юм. Хаана ч, хэзээ ч би “ХИС-н харьяа Хүмүүнлэг Дээд сургууль бол хамгийн шилдэг нь” гэж хэлэх дуртай. Хүн амьдралынхаа туршид төлөвшин өөрчлөгддөг ч хамгийн чухал гэгдэх мэдлэг чадвар болон зөв зан чанаруудыг би энэ сургуулиас болон эрхэм багш нараасаа л олж авсан. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа, спорт болон урлаг уран сайхны арга хэмжээнүүд, эрдэм шинжилгээний хурлууд гээд бүх зүйлд багш нар маань оюутнуудаа бэлтгэхдээ сэтгэл зүрхээ бүрэн дайчилж ажилладаг. Манай сургуулийн хичээл сургалт үнэхээр сайн. Чадварлаг, нөхөрсөг, оюутнуудынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хамт олноор дүүрэн миний сургууль. Энд сурсан бүх мэдлэг маань надад цаашлаад ажлаа амжилттай хийхэд их нөлөө үзүүлж, зөв суурь болж өгнө гэдэгт бат итгэдэг. Ухаалаг багш нарын минь үг захиас бүхэн миний хувьд зан чанарын хичээл мэт л байдаг. Тийм ч учраас зан чанарын хичээлийн хувьд маш сайн нөлөөтэй байсан. Анх энэ сургуульд ороход би их бүрэг ичимхий байсан бол зан чанарын хичээл надад хамт олонч байдал, удирдагч байх, ирээдүйд ажил хийхэд нөлөөтэй бүх зүйлийг л заадаг байсан бөгөөд энэ нь одоо болтол миний амьдралд үнэхээр хэрэг болж байгаа. Үнэхээр хүн юм хийж чаддаг байлаа ч ганцаараа амжилтанд хүрэх нь тун цөөн, тийм ч учраас багаараа ажилладаг. Багаар ажиллахын хамгийн гол зүйл бол нөхөрсөг, үнэнч, тэвчээртэй байх гэж би боддог. Энэ бүх хүний гол гол зан чанаруудыг надад зааж өгсөн сургуулийн багш нартаа маш их талархаж явдаг гэдгээ дахин дахин хэлмээр байнаа. Анги удирдсан багш Э. Өлзийжаргал багшдаа эрдэм мэдлэг, амьдралд хэрэгтэй зөвлөгөө сургаалиудаа харамгүй хайрладаг байсанд тань хамгаас их баярлаж талархаж явдаг шүү. Мөн Санхүү менежментийн багш О. Мөнхбаяр, Б. Хаш-Эрдэнэ, багш З. Болорсувд багш болон бусад багш нартаа хэцүү бүхнийг даван туулах арга ухааныг зааж зөвлөж, тусалж дэмжиж байсанд үнэхээр их баярлалаа. Бас оюутнуудаа суралцах нөхцөл боломжоор нь бүрэн хангаж бүх зүйл дээр уян хатан байдаг сургуулийн захиргаандаа талархал илэрхийлье. Та бүхнийхээ итгэлийг алдалгүй шавь нь улам улам хичээж амжилттай сайн явж хаана ч явсан сургуулийнхаа нэрийг сайнаар мандуулж явнаа. Та бүхэндээ ажил амьдралын өндрөөс өндөр амжилт болон хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Нягтлан бодох бүртгэл – IV курсын оюутан Э.АРИУНГОО /Найман улирал дарааллан 3,7-с дээш голч дүнтэй сурсан, урлагийн их наадмын бүжгийн алт, мөнгөн медальт/
Оюутан ахуй цагийн минь олон сайхан дурсамжтай, сургамжтай, бахархалтай мөч бүхэн энэ л сургууль, эрдэмтэн багш нартай минь салшгүй холбоотой. Олон зүйлийг сурч, мэдэж, өөрийн гэсэн тодорхой байр суурийг эзэмшин, цаашид сайн сайхан амьдрах зам мөрийг минь тодоос тод зурж, зааж өгсөн багш нартаа маш их баярлалаа.