БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ

ХИС-н харьяа Хүмүүнлэгийн дээд сургууль нь хүмүүнлэгийн ухаан, нийгмийн болон мэдээллийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавр, магистр зэргийн сургалт эрхэлдэг сургалт судалгааны байгууллага бөгөөд сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажил болон эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, БСШУСЯ-ны сайдын тушаал, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрт нийцсэн бодлого боловсруулж ажилладаг.