ТАНИЛЦУУЛГА

 

БИДНИЙ ТУХАЙ

ХИС-ийн түүх бол нийгмийн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээг даган өөрчлөгдөн өргөжиж байгаа Монголын дээд боловсролын түүхийн нэг салшгүй хэсэг юм. ХИС-ийн Дархан салбар байгуулагдсан нь энэ түүхийг нэгэн шинэ хуудсаар нэмсэн үйл явдал болсон.

Эрдэм хөтлөгч Гадаад хэлний дээд сургууль нь анх 1999 онд: АБТА, түүхч-филисофч, шилдэг удирдагч Д.Надмид, АБТА орос хэлний багш-орчуулагч, дэд профессор Б.Цэрэннадмид нарын үүсгэл санаачлагаар байгуулагдан, БСШУ-ны сайдын 2000.04.21-ны өдрийн 99 тоот тушаалаар сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2004.06.25-ны өдрийн 219 тоот тушаалаар “Эрдэм хөтлөгч лицей” дунд сургууль байгуулагдсан.

Эрдэм хөтлөгч ГХДС нь түүхэн хөгжлийн 10 дахь жилдээ Монгол Улсын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн бүрэлдэхүүнд орж БСШУ-ны сайдын 2010.04.30-ны өдрийн 212 тоот тушаалаар “МУХУИС”-ийн Дархан салбар болсон. Манай сургууль сургалтын өндөр чанарыг эрхэмлэдэг, дэлхий дахины боловсролын чиг хандлагад нийцсэн нэр хүндтэй их сургууль юм.

Ази номхон далайн бүсийн тэргүүлэгч их, дээд сургуулиудын боловсролын жишиг, шаардлагад нийцсэн сургалт явуулах зорилгоор Ази номхон далайн дээд Боловсролын чанарын Сүлжээний Зөвлөл (АНДДБЧСЗ)-д 2000 онд гишүүнээр элссэн.  Түүнчлэн сургалтын үйл ажиллагааг байнга боловсронгуй болгох, олон улсын түвшинд дээд боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрдэмтэн судлаач, багш нараа энэ байгууллагын сургалт судалгааны ажилд хамруулах нөхцөл бүрдүүлэхийн тулд 2012 онд Олон улсын Их Сургуулиудын Холбоо (ОУИСХ)-ны гишүүн байгууллага болсон.

0 +
НИЙТ ТӨГСӨГЧ
0 +
НИЙТ ОЮУТАН
0 +
НИЙТ ХӨТӨЛБӨР
0 +
НИЙТ БАГШ

Хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарт бүс нутагтаа чанараар манлайлагч сургууль болно.

Бүтээлч оюуныг нийгмийн дэвшилд
Тайлбар: Бүтээлч сэтгэлгээг өндөр түвшинд хөгжүүлэх, нийгмийн бодит хэрэгцээг хангах үйлсэд хувь нэмрээ оруулахад оршино.

Алсын хараа, эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлэх нь эрдэмтэн, багш, суралцагч болон ажилтан, ажилчдаас бүрдсэн манай хамт олны гишүүдийн оролцооноос шууд хамаарна. Хүмүүнлэгийн Дээд Сургуулийн хамт олон, гишүүн бүр дараах үнэт зүйлсийг эрхэмлэн мөрдөнө:

  1. Мэргэжлийн хандлага (professionalism): Мэргэжлийн болон хувь хүний өндөр мэдлэг, чадвар, хариуцлага, ёс зүйгээр бусдаас ялгардаг
  2. Бүтээлч сэтгэлгээ (creativity): Шинэ санаа, хандлагыг хөгжүүлэн шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлдэг
  3. Хувь нэмэр (contribution): Оюуны баялаг, үнэт зүйлс бүтээн түүнийгээ хэрэглээнд оруулж, өөрийгөө болон бусдын чадавхийг тасралтгүй хөгжүүлж бодит дэвшилд хүрдэг.
  4. Чанар (quality): Хүлээлтэд нийцсэн буюу түүнээс давсан гүйцэтгэлийг хангаж, чанарыг тасралтгүй сайжруулан нийгмийн хариуцлагыг чухалчилдаг.
  1. Хууль, дүрэм, журам, стандартыг чанд мөрдөн сургуулийн шинжлэх ухаан, мэргэжлийн үнэлэмжийг дээдэлсэн бүтээлч сургалт-судалгааны орчинг бүрдүүлэх;
  2. Ажил мэргэжилдээ эзэн нь байж, хариуцлага, итгэл найдвар хүлээж нийтлэг үр дүнгийн төлөө багийн сэтгэлгээгээр үйл ажиллагаанд оролцох;
  3. Мэргэжлийн болон хувь хүний ёс зүйг баримтлан бусадтай бүх түвшинд хүндэтгэлтэй хандаж, үнэнч шудрагаар сургуулийн үйл ажиллагаанд оролцох;
  4. Өөрийн болон сургуулийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж, бусдад үлгэр дууриалал үзүүлэх;
  1. Өрсөлдөх чадвартай сургалтын хөтөлбөрийг технологид суурилсан суралцахуйн орчинд хэрэгжүүлж сургалтын чансаагаар бүс нутагтаа тэргүүлэх
  2. Шинжлэх ухааны салбаруудын солбицол дээр ХДС-ийн тэргүүлэх чиглэлэлээр судалгаа хийж, нийгэм, эдийн засгийн дэвшилд бодит хувь нэмэр оруулах
  3. Стратегийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэн байгууллагын тогтвортой хөгжлий хангах