Одоогоор мэдээлэл ороогүй байна …
- Дээд боловсролын агуулга стандартыг шинэчлэн сайжруулах чиглэлээр эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлэг явагдах
- Улс орны хөгжилд шаардлагатай хүний нөөц, мэдлэг технологийг тасралтгүй нийлүүлэх зорилтын хүрээнд дадлагын тайлан, курс, дипломын ажлын хамгаалалтууд хийгдэх
- Сургалт, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагааны явц, тулгамдсан асуудал, ололт амжилт, хүндрэл бэрхшээлээ ярилцах, туршлага солилцох эрдмийн зөвлөлийн хуралдаан явагдах
- Бакалавр, магистрын зэргийн диплом диссертацийн хамгаалалт явагддаг Шинэчлэл-Эрдэм судалгааны танхим юм. Эндээс л Хүмүүнлэгийн судлаачид, эрдэмтэд, шинэчлэгчид төрөн гардаг
Мэдээллийн технологийн үйлчилгээ:
- ХИС-ийн бүтэц зохион байгуулалтын шинэчлэлтүүд, тэнхим, алба нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулах, сургалтын чанар стандарт, багш оюутны эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажил хийх таатай орчинг бүрдүүлэх мэдээллийн системийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах;
- Сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай програм хангамж, мэдээллийн системийн шийдлийг боловсруулж, хөгжүүлэхтэй холбоотой төслүүдийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Алба нэгж, хэлтэс, багш ажилтан, оюутнуудын албан болон сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байгаа програмыг хэвийн үйл ажиллагаагаар хангах, шинэчлэлт хийх зэрэг хяналт тавин ажиллах;
- ХИС-ийн үйл ажиллагаанд зохион байгуулагдсан сургалт, судалгаа, удирдлага зохион байгуулалт, байгуулагын удирдлагын мэдээллийн систем, програм хангамжийг нэвтрүүлэх, хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж хяналт тавих;
- ХИС-ийн интернэтийн холболт, сүлжээний зохион байгуулалт, камер болон дотуур утасны найдвартай ажиллагааг ханган ажиллах орчныг бүрдүүлэх;
- Серверийн техникийн зохион байгуулалт, хүчин чадал, нөөцийг үр ашигтай хуваарилалт хийх, серверийн хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж хэвийн ажиллах орчныг бүрдүүлэх
Техник хангамж:
ХИС-ийн компьютерийн лаборатори нь хичээлийн шаардлага, сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмж, програм хангамжаар хангагдсан.
- Dell i7 үзүүлэлт бүхий 9 компьютери
- Dell i5 үзүүлэлт бүхий 6-н ширхэг нийт 15ш комьпютерийн хүчин чадал бүхий лаборатори үйл ажиллагаагаа явуулж байна. Тус лаборатори нь интернетэд бүрэн холбогдсон бөгөөд суралцагчийн (Client)болон багшийн (Admin) компьютеруудийг бий болгосон
- Хичээлийн жилийн нээлт
- Оюутны урлагийн бага наадам
- Төрөл бүрийн уулзалт, семинар, сургалт
- Төгсөлтийн арга хэмжээ
- Шинэ жил, баяр наадмын арга хэмжээ гэх мэт
- ХИС-н Дархан салбар сургууль нь мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүдэд зориулсан анги танхимуудтай. Үүний нэг нь СӨБ-ийн ангийн оюутнууд дасгал, сургуулилт хийх зориулалттай мэргэжлийн дуу, хөгжмийн танхим юм. Тус танхимд хичээлд хэрэглэгдэх даралтат хөгжмийг иж бүрнээр нь байршуулсан.
- Нэг ээлжиндээ 30 оюутан хүлээх авах хүчин чадалтай, дуу намсгагчтай стандартад нийцсэн ширээ сандалтай танхим оюутан та бүхэнд үйлчилж байна.
- ХИС-н Дархан салбар сургууль нь мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүдэд зориулсан анги танхимуудтай. Үүний нэг нь СӨБ-ийн ангийн оюутнууд дасгал, сургуулилт хийх зориулалттай мэргэжлийн дуу, хөгжмийн танхим юм. Тус танхимд хичээлд хэрэглэгдэх даралтат хөгжмийг иж бүрнээр нь байршуулсан.
- Нэг ээлжиндээ 30 оюутан хүлээх авах хүчин чадалтай, дуу намсгагчтай стандартад нийцсэн ширээ сандалтай танхим оюутан та бүхэнд үйлчилж байна.
Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн харьяа Хүмүүнлэг дээд сургуульд нь оюутан суралцагчдынхаа авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, төлөвшилд эерэгээр нөлөөлөх зорилгоор олон төрлийн дугуйлан, клубуудыг тогтмол хичээллүүлж, жилийн эцэст сурч мэдсэн, бүтээсэн бүхнээ сургуулийн оюутнууд, багш ажилчдад танилцуулж, үйл ажиллагааныхаа үр дүнг тайлагнадаг уламжлалтай. Түүний нэг нь урлан бүтээх төв юм. Тус төвд СӨБ-ийн ангийн оюутнуудын хийсэн биет бүтээл, цаасан урлал, зээгт наамал, эсгий бүтээл, баримал, шавран бүтээл, уран хатгамал, хайчилбар, зүү ороох гэх мэт гар урлалын олон төрлийн бүтээлүүд бий.
Одоогоор мэдээлэл ороогүй байна …
- Ариун цэврийн өрөө болон шүршүүр
- Өндөр хурдны интернэт бүхий Wifi орчинтой
- Орчин үеийн ном сурах бичиг зохиол тууж, гадаад хэл дээрх номын фондтой мини уншлагын танхимтай
- Хоол бэлтгэх нийтийн гал тогооны өрөөтэй
- Угаалгын өрөө болон угаалгын машинтай
- 24 цагийн харуул хамгаалалттай
- Аюулгүй байдлыг хангах хяналтын камертай
- Оюутны байранд суух зөвшөөрөл, гэрээ
- Үнэмлэх
- Хөнжил, цагаан хэрэглэл, бүтээлэг
- Ариун цэврийн туслах хэрэглэлүүд (шүүр, алчуур, угаалгын шингэн гэх мэт)
- Хувь хүний ачаа, бусад зүйлс
- Дотуур байрны журамтай танилцаж түүнийг дагаж мөрдөх;
- Хувь хүний эрүүл ахуйн нөхцлийг хангаж, цэвэрч байх;
- Бусдын эд зүйлд зөвшөөрөлгүй хүрэхгүй байх, хүндэтгэлтэй байх;
- Байрны зохион байгуулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх;
- Өрөө тасалгаандаа цэвэр суух, нийтийн эзэмшлийн хэрэгслүүдийг зааврын дагуу зөв боловсон ашиглах
ХИС-ийн спорт заал нь стандартын шаардлага хангасан 250 хүний суудалтай, хувцас солих өрөөтэй, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, дулаан, саруул орчинтой заал юм. ХИС-ийн оюутнуудын эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлж ажиллаж байна.