ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

ХҮМҮҮНЛЭГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг боловсруулж хэрэглээнд оруулах, шинэ мэдлэг бүтээх чиглэлийг гол болгон дээд боловсрол эзэмшүүлэх болон судалгааны хөтөлбөрүүд хэрэгжүүлэн бүтээлч сэтгэлгээтэй, хөрвөх чадвартай, нийгмийн дэвшилд бодитой хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй мэргэжилтэн бэлтгэх бодлогыг хэрэгжүүлж байна.

  • Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн харьяа Дархан Хүмүүнлэгийн сургууль нь өөрсдийн давуу талд үндэслэн бусдаас ялгарах онцлогтой боловсролын үйлчилгээ, судалгаа болон эрдэм шинжилгээний бүтээгдэхүүнээр улсын болон бүс нутгийн хэмжээнд танигдсан, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын байгууллагын чанарыг эрхэмлэх;
  • Судалгаанд суурилсан сургалтыг олон улсын жишигт нийцсэн стандартаар зохион байгуулж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх;
  • Эрдэм судлалын өрсөлдөөнт орчин бий болгож, тэргүүлэх чиглэлээрээ мэдлэг бүтээх, дамжуулах үйл ажиллагааг эмчимжүүлэх;
  • Хүний нөөцийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлж, багшлах боловсон хүчний өрсөлдөх чадвар, ажилтан, ажиллагсдын мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх;
  • Олон улсын жишигт нийцсэн сургалт-судалгааны номын сан, мэдээллийн дэд бүтцийг бүрдүүлэн, мэдээллийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах;
  • Сургалт, эрдэм шинжилгээний ажил болон нийгэмд хандсан үйлчилгээг чанарын өндөр түвшинд зохион байгуулах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр материаллаг баазыг бэхжүүлэх;
  • Гадаад орнуудын дээд боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үндсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлсээр байна.

Бид цаашдаа Хүмүүнлэгийн ба нийгмийн ухаан, бизнесийн ба мэдээлэл харилцааны салбарт Ази тивд нэр хүндтэй тэргүүлэх их сургууль болох зорилт тавин ажиллаж байна.

Захирал Н.Сувдаа /Доктор, профессор/