ДАРХАНЫ ОЮУТНЫ УРЛАГИЙН XXI ИХ НААДАМ-2024” ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭРҮҮД ШАЛГАРЧ ШИЛДГИЙН ШИЛДЭГ “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ЭЗДЭЭР ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ХҮМҮҮНЛЭГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ шалгарлаа.

Дархан-Уул аймгийн Их дээд сургууль, коллежуудад суралцагч оюутан залууст урлагийн мэдрэмж, хамт олонч байдал, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зориолготойгоор жил бүр Уламжлал болгон зохион байгуулдаг “ОЮУТНЫ УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2024 оны 11 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Нийлбэр дүнгээр Хүмүүнлэгийн дээд сургууль “ТЭРГҮҮН БАЙР”-ыг эзэлж “Шилжин явах цом”-ын эздээр тодорч, 2 болон 3 дугаар байрыг АШУҮИС-ийн харьяа Дархан дахь Анагаах Ухааны Сургууль, ШУТИС-ийн Дархан технологийн сургуулийн оюутнууд тус тус шалгарлаа.
Мөн Дарханы Оюутны Холбооны тэргүүн асан П.Ариундалайгийн нэрэмжит Нэг сая төгрөгийн шагналыг түүний найз нөхөд Хүмүүнлэгийн Дээд сургуульд гардуулж өгсөн юм.
Хүмүүнлэгийн дээд сургуулийн Уран уншлагын үзүүлбэр үзүүлсэн оюутныг Дархан Гарден компанийн захирал Э.Мөнх-Од 500,000 төгрөгөөр шагнасан. Тус наадмыг зохион явуулахад дэмжлэг үзүүлсэн Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Дархан Гарден компанийн захирал Э.Мөнх-Од, Залуучууд театрын хамт олон болон Шүүн явуулсан Шүүгчдийн бүрэлдэхүүнүүддээ, оролцсон сургуулиудын удирдлагууд, оюутан залуустаа талархал илэрхийлье.