СУДЛААЧ ОЮУТАН-2024: “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ОЮУТАН МИНИЙ ОРОЛЦОО” #ХДС-ийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 01-нд болов.

  • I байр: Бизнесийн удирдлага хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б. Үүрцолмон “Саарал ус болон борооны усыг дахин ашиглах нь /Авто угаалгын газрын жишээн дээр/”. Удирдсан багш: Б. Хаш-Эрдэнэ /БУ-ын докторант/
  • II байр: Бизнесийн удирдлага хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Э. Уянга ДУА-ийн өсвөр насныхны электрон тамхины талаарх мэдлэг, хандлагыг тодорхойлох нь. Удирдсан багш: Э. Өлзийжаргал / БУ-ын докторант/
  • III байр: Багш, сургуулийн өмнөх боловсрол хөтөлбөрийн 2-р түвшний оюутан Б. Сувд-Эрдэнэ, Ш. Цэцэгсүрэн “Хүүхэд хамгааллын ялгаатай байдалд хийсэн судалгаа /ЕБС-ийн 9-11-р ангийн суралцагчдын жишээн дээр/”. Удирдсан багш: Д. Түмэндэмбэрэл /БС-ын докторант/ тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн судлаач оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөр, эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье!