БНХАУ-ын “Зүүн хойд бүсийн багшийн их сургууль”, “Олон улсын боловсролын сургууль”-ийн удирдлага, багш нар болон Монгол улсын багшийн их сургуулийн Күнзийн институтын Хятад талын захирал Жан Дайшөн, Монгол талын захирал Г.Цогзолмаа, Цайхун дунд сургуулийн захирал Д.Бямбабаатар нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хүмүүнлэгийн дээд сургуульд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр оюутан суралцагчтай уулзан, Хятад хэлний сургалтын үйл ажиллагаатай танилцаж, цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцлоо.