“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар ЕБС-ийн 10,11 дүгээр ангийн сурагчдад зориулсан IELTS-100 хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн талаарх танилцуулгыг өнөөдөр /2025.01.13/ Аймгийн Засаг дарга Б.Азжаргал ЕБС-ийн сурагчдад хийлээ.
Эхний ээлжид ЕБС-ийн 10,11-р ангийн 100 хүүхдийг хамруулна. Сургалтын бүртгэл 1-р сарын 13, 14,15-ны өдрүүдэд явагдана. Бүртгүүлсэн сурагчдаас 1-р сарын 16, 17-нд IELTS- MOCK-ын жишиг шалгалт авч сургалт албан ёсоор 1-р сарын 20-ний өдрөөс эхэлнэ. Сургалт 3 сарын хугацаанд 7 хоногт 3 удаа хичээллэнэ.
Сургалтыг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Eduzone”, “Passion education center”, “Хүмүүнлэг академи”, “VIP IELTS” intensive course сургалтын төвүүдтэй хамтран зохион байгуулна.
Сургалтын төлбөрийн 50 хувийг АЗДТГ, 30 хувийг тус сургалтын төвүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хөнгөлөх бол 20 хувийг тухайн суралцагч хариуцах юм. Суралцагч IELTS-ийн шалгалтад 7.5-аас дээш оноо авсан тохиолдолд сургалтын төлбөрийн 20 хувийг болон шалгалтын хураамжийг 100 хувь буцаан олгоно.
Дархан-Уул аймаг Боловсрол-2032 хөтөлбөрийн хүрээнд Багш нарт зориулсан IELTS хөтөлбөр, Төрийн албан хаагчдад зориулсан IELTS хөтөлбөр, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан IELTS хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлж байна.
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/…/1FAIpQLSc8vkP0P9YMPC…/viewform