Хүмүүнлэгийн их сургуулийн Дархан дахь салбар сургууль нь Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Хоггүй ирээдүй НҮТТБ, Бурхантын түрүү ХХК зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах гэрээний дагуу цаашид олон ажлуудыг зохион байгуулан ажиллах гэж байна. Энэ ажлын хүрээнд ” Байгальд ээлтэй – эрүүл амьдрал аянд нэгдэж байна.
Дархан-Уул аймгийн Сургуулийн өмнөх боловсролын Туслах багш нарын дунд “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД БАГШИЙН ОРОЛЦОО” сэдэвт ур чадварын уралдааныг зохион байгуулаа. Уг уралдаанд хувийн болон улсын 25 цэцэрлэгийн шилдэг туслах багш оролцож багшлах арга зүй, ур чадвараа сорин оролцлоо.
ХИС-ийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн Багш, сургуулийн өмнөх насны боловсрол бакалаврын хөтөлбөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа. Гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа гардуулан өгч, хөтөлбөрийн чанараа сайжруулах үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөлөө.